
Манай хотхон нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхээр зорьж үйлчилгээний төвийн ашигтай дээврээ машингүй бүс болгон хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаа шийдэж өгсөн.
Мөн нийтийн эзэмшлийн талбайг бүрэн камержуулж смарт системтэй холбож өгснөөр та өөрийн гар утсанаас гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бүрэн хянах боломжтой.


Таны амьдралын өдөр тутмын хэрэгцээг шинэлэг технологи дээр суурилан илүү хялбар, тав тухтай эрүүл, аюулгүй байлгах зорилготой смарт системээр айл бүрийг бүрэн тоноглож ердөө ганц утасны аппликейшнаар гэрээ хэзээ ч хаанаас ч бүрэн удирдах боломжийг олгоно.

Үл хөдлөх хөрөнг ийн өдөр тутмын менежментийн хэвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллахтай холбоотой хүний нөөцийн хуваарилалт, техник, тоног төхөөрөмжийн үзлэг оношилгоог цаг тухай бүрд гүйцэтгэх үйл ажиллагааг хэлнэ.